''GREAT GAME'' Буюу “Аугаа Тоглолт”-ын 5 үзэгдэл
Аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, капитализм эрчээ авсан цагаас хойш дэлхийн өнцөг булан бүрт их гүрнүүдийн эрх ашиг ямар нэг хэмжээгээр мөргөлдөж эхэлсэн талаар бид бүр дунд сургуульд байх цагаасаа эхлэн түүхийн хичээл дээрээ сонсоцгоосон билээ. Их гүрнүүдийн хоорондын тэмцэл Наполеоны дайны төгсгөл буюу Венийн хэлэлцээрээс хойш улам эрчимжиж, одоогоор даруй 200 жил бүх дэлхийг донсолгосоор ирлээ. Их гүрнүүдийн зөрчил тэмцэл хамгийн хурцаар болоод урт хугацаагаар илэрсэн тулаан нь түүхэнд дэлхийн дайн, эсвэл “хүйтэн дайн” гэсэн тодотгол аваагүй ч, түүх, геополитик сонирхогсдын хүрээнд “GREAT GAME” буюу “Аугаа Тоглолт” гэх тодотголтойгоор өрнөсөн бөгөөд ажиглагчид, түүхчид, улс төр судлаачдын онцолж байгаагаар одоо хэр үргэлжилж байгаа гэх. Энэ “Аугаа Тоглолт”-ын талбар нь хаа холын Балканы хойгоос дорно зүгт Крым, Кавказ, Иран, Афганистан, Дундад Азийн Памир, Тянь Шаны уулс, Хималайн нуруу, Гадаад (ар) Монголоор дамжаад Алс Дорнод хүртэл, дорноос өрнө хүртэл, уудам нутагт өрнөж байсна...