ЭВИЙН МӨРӨӨДӨЛ ТҮМНИЙ ХҮСЛЭН
Улсын төв шоронд аж ахуйн ялтан Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээнэ Эрхээ хасуулаад таван зуу хонов Элдвээр цоллуулаад арван зургаан сар гаран болов. Хэлмэгдлийн эрхшээлд, засгийн цоожинд Хийх хүслээр оргилон сууна Хийморлог үйлс, Монголын ирээдүйг Хэн ч бидэнд бүтээж өгөхгүй. Хямрал нөмөрч гарцгүй болсон Хярамцаг олдохгүй ард олон зүдэрсэн Идэшний цагаар хоёрдугаар ээлжийнхэн Эрээ цээргүй засагт шүлэнгэтнэ. Баруун уу, зүүн үү- хэнд хамаатай Баялаг хуваахад зүг хамаагүй Балчир уу, настан уу – хэнд хамаатай “Баялаггүй” заримд нь сургаал хамаагүй Зүрхгүй биенд сэтгэл үгүй Зүг чиг итгэл үнэмшил бүр хэрэггүй Зөв буруу, үнэн худал хэнд хэрэгтэй Зөөлөн сэнтий, ахиухан цавчаа л “тэдэнд” хэрэгтэй. Ямбыг нь эдлэхээс үүргээ умартсан “тэдэнд” Язгуур эрх ашиг ярьж битгийн төвөг бол гэх Намчирхан номчирхогсод авралыг авчрав уу Нарлаг нутгийнхаа хөгжилд хөг нэмэрлэв үү. Наймаа панзад гаршсан зарим нь Нам бараадан нарснаас бултса...