Posts

Showing posts from September, 2014

MANE, THECES, PHARES ТООЛООД, ХЭМЖЭЭД, ХУВААВ

Гэрэл овогт Хүрлээгийн Анхбаяр нь бизнесмэн хүн юм. Аялал жуулчлал, их барилга, уул уурхайн бизнест хүч үзэж явсан нэгэн билээ. Тэрбээр өдгөө эрх чөлөө хязгаарлагдмал орчинд 440 хоногийг үдэж байна. Хэдий тиймч Монгол Улсынхаа өнөө, ирээдүйд сэтгэл зовниж явдаг монгол хүнийхээ хувьд энэхүү нийтлэлийг бичжээ. Түүний сэтгэлийн үгийг "Open door" сониныхоо уншигчдад хүргэв. Монголд хөрөнгө оруулалт хийх сэдэв хөндөгдөхөд заавал энэ тэргүүнд яригддаг асуудлуудын нэг нь ГЕОПОЛИТИК байгаагүй. Энэ асуудал өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотноо болсон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар урд өмнөхөөсөө тод томруунаар яригдах болсон талаар сонин хэвлэлээс уншаад өөрт буусан бодлоо олонтойгоо хуваалцах үүднээс доорхийг бичив. Аливаа хөрөнгө оруулалт хийхийн өмнө хөрөнгө оруулагчид маш олон талаас нь тухайн төслийг ч судална, тухайн улсыг төслөөсөө дутахгүй судална. Ингэж судалж шинжихдээ юуны өмнө хууль эрх зүйн орчин, тус улсын гадаад дотоодын тогтвортой байдал, хөрөнгө оруулалт нь хэр ...