Posts

Showing posts from October, 2014

БАЯЛГИЙН ХАРААЛЫГ БАЯЛГИЙН САНГААР

Харанхуй бүдүүлэг, ядуу зүдүү, мэдлэг боловсролгүйн жишээ тат гэхээр ихэнх маань Африкийн өлсгөлөнд нэрвэгдээд, тураалд орсон хүүхдүүдийн талаар боддог. Бидний хэд маань яагаад гэж өөрсдөөсөө асуусан бол? Хөгжиж буй орнуудын хувьд байгалийн баялаг их хэмжээгээр олдох нь санасныг бодоход тийм ч тааламжтай мэдээ биш гэдэг олонтаа яригдах бөгөөд бид ч сүүлийн хэдэн жил өөрсдөө үүнийг сайтар мэдэрлээ. Үнэндээ байгалийн баялгаар арвин хөгжиж буй орнуудын дийлэнх нь байгалийн баялгаа ашиглаад улс орноо хөгжүүлж, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхээр чармайх боловч санасандаа тэр болгон хүрэхгүй байгаа. Их хэмжээний байгалийн баялгаас олох орлого сул дорой засаглал болон авлигал хээл хахуулийн уршгаар үрэн таран хийгдэх үзэгдэл олон улсад БАЯЛГИЙН ХАРААЛ гэх тодотголтой болоод удаж байгаа. Улс төрийн гүн хямрал цаашлаад нийгмээ самууруулж, дотоод зөрчил нь иргэний дайнд хүргэх тохиолдолд ч цөөнгүй. АФРИКИЙН ТЭМҮҮЛЭЛ болон ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГУУД Олон зуун жилээр колоничлогчдын дарлалд...

ТҮҮХЭЭ МАРТАЖ ҮЛ БОЛНО - МАРТВАЛ СӨНӨНӨ

Өнгөрсөн 9 сарын 5-нд нэгэн өдөр тутмын сонинг илгээмжээр аваад дэлгэтэл өөдөөс аавын зураг. Энгэртээ Халх голын ойн 75 жилийн медальтай. Дараагийн хуудаснаа өвөөгийн минь том зураг гарсан байна. “Ийм тусгаар тогтнол гэж байдаггүй юм гэж радиотойгоо хэрэлддэг” гэсэн гарчигтай өвөөгийнхөө талаар аавын өгсөн ярилцлагыг уншив. Эрхээ хасуулаагүй байхдаа уншсан ч сэтгэл хөдлөм, дурсамж дагуулсан ярилцлага байв. Өмнөхөн нь би бас нэгэн өдөр тутмын сонингоос “Халх голын дайны ой ба ДЭМИЙ ХӨӨРЦӨГЛӨЛ” гэсэн гарчигтай нийтлэл уншаад, аав минь радиотойгоо муудалцаж суудаг гэсэнтэй адил сонинтойгоо “түнжин хагарах” шахан, ганцаараа бухимдан нэг хэсэг суусан. Уг нь тэр нийтлэлчийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар бичсэн болгонтой шухуу дотроо санал нийлж, бичсэн болгоныг нь шимтэн уншдаг, уншсаар ч байгаа нэгэн билээ. Тэр нийтлэлд, “Номун Ханы мөргөлдөөний” талаар Японд түүхийн хичээл дээр дурсаад өнгөрдөг (ялагдсан улс өөр яах ч ёстой билээ...), бидний хувьд ялалтын баяр гэж дэмий хөөрцөглө...

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН “ШООВДОР” САЛБАР

Монгол улсад аялал жуулчлалын салбарын тулгын чулуу анх тавигдсанаас хойш нэгэн жаран өнгөрчээ. Аялал жуулчлалынхан маань энэ тэмдэглэлт ойгоо нижгэр тэмдэглэсэн байх гэж найднам. Гэтэл өчигдрийн нэгэн сониноос “жуулчдын хэтэвчийг нимгэлэх бүтээгдэхүүнгүй Монгол” гэсэн нийтлэл олж уншлаа. Сайхан нийтлэл байна. Өөрөө энэ салбарт хэдэн жил ажилласан болоод тэр үү анхааралтай уншлаа. Монголд аялал жуулчлалын салбартай бүх амьдралаа холбосон олон сайхан буурлууд, ахмадууд бий. Тэднээс энэ талаар сэтгүүлчид асуувал олон сонин түүх, олон бүтээгдэхүүний санаа, арвин туршлага гарах байсандаа хэмээн эрхгүй бодогдов. Тэдгээр буурлуудыг дагаж миний бие ажил мэргэжлийн аяндаа анх 1990 оны намар мордож байсан саяхан мэт. Тэгэхэд бид арвуулаа Гадаадын Аялал Жуулчлалын “ЖУУЛЧИН” нэгтгэлийн хүндтэй өндөр босгыг анх даван, тус компанийн нэр дээр суралцах оюутнууд болцгоож байсан. Түүнээс хойш миний бие “ЖУУЛЧИН” ХК, “НЬЮ ЖУУЛЧИН ТУРС” ХХК-н хамт олны дунд ажиллахдаа арваад жил компаниа төлөөлж баруун Е...

ДҮРЭЛЗЭХ ЧУЛУУ буюу ЗАНАРЫН ХУВЬСГАЛ

“Америкт занарын хувьсгал өрнөж байгаа” гэж АНУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайш “ИНВЕСТ МОНГОЛИА ” хөрөнгө оруулалтын чуулганы үеэр хэлсэн нь содон сонсогдов. Хоёр жилийн өмнөөс АНУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн компани занарын хайгуул хийж эхэлсэн талаар сонин хэвлэлээр үзэгдэх болсон. Монголын компаниуд ч шатдаг занарын хайгуул судалгаа хийж байсан. Харин Америк тивд өрнөх занарын хоёрдахь хувьсгал уламжлалт бус түлшний салбарын боломжуудыг цоо шинэ түвшинд аваачаад байна. Шатдаг занарын компаниуд хайгуул, олборлолтын арга барилдаа шинэлэг техник технологийг ашиглаж эхэлснээр өмнөхөөс хэд дахин их нөөц тогтоохын сацуу тухайн орд газраас олборлож болох шатдаг занарын хэмжээг урьд өмнө төсөөлөхийн аргагүйгээр нэмэгдүүлсэн байна. Үүнээс улбаалан АНУ хямд өртөгтэй байгалийн хий их хэмжээгээр үйлдвэрлэх болсон нь тус улсын эрчим хүчний үнийг урьд өмнө байгаагүйгээр бууруулаад зогсохгүй, АНУ газрын тос болон байгалийн хий “ импортлогч ” орноос хурдтайгаар “ эк...