Posts

Showing posts from November, 2014

ЭВИЙН МӨРӨӨДӨЛ ТҮМНИЙ ХҮСЛЭН

  Улсын төв шоронд аж ахуйн ялтан Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээнэ Эрхээ хасуулаад таван зуу хонов Элдвээр цоллуулаад арван зургаан сар гаран болов. Хэлмэгдлийн эрхшээлд, засгийн цоожинд Хийх хүслээр оргилон сууна Хийморлог үйлс, Монголын ирээдүйг Хэн ч бидэнд бүтээж өгөхгүй. Хямрал нөмөрч гарцгүй болсон Хярамцаг олдохгүй ард олон зүдэрсэн   Идэшний цагаар хоёрдугаар ээлжийнхэн   Эрээ цээргүй засагт шүлэнгэтнэ.   Баруун уу, зүүн үү- хэнд хамаатай Баялаг хуваахад зүг хамаагүй Балчир уу, настан уу – хэнд хамаатай   “Баялаггүй” заримд нь сургаал хамаагүй Зүрхгүй биенд сэтгэл үгүй Зүг чиг итгэл үнэмшил бүр хэрэггүй Зөв буруу, үнэн худал хэнд хэрэгтэй Зөөлөн сэнтий, ахиухан цавчаа л “тэдэнд” хэрэгтэй.   Ямбыг нь эдлэхээс үүргээ умартсан “тэдэнд” Язгуур эрх ашиг ярьж битгийн төвөг бол гэх Намчирхан номчирхогсод авралыг авчрав уу Нарлаг нутгийнхаа хөгжилд хөг нэмэрлэв үү. Наймаа панзад гаршсан зарим нь   Нам бараадан нарснаас бултса...

ET TU, BRUTE ?! БРУТУС, ЧИ Ч БАС ?!

Хэрэв чи хууль зөрчих болвол, засгийн эрхэнд хүрэхийн тулд зөрч, бусад тохиолдолд хуулийг дагавал зохино гэж эртний Ромын алдарт жанжин, эзэн хаан Юлий Цезарь хэлсэн байдаг. Хязгааргүй их нэр алдар, эрх мэдэл, эзэн суух тачаал, эд баялгийн шунал хүн төрөлхтний түүхэнд түмэн урвалт, буман тэрслэлийн шалтаг болж ирсэн. Эрх мэдлийн төлөө, эд баялгийн төлөө, эсвэл нэгнээсээ өшөө хонзон авах тэмцэлд хөндлөнгийн улсаар эхлээд ах дүү нар, аав хүү нар, анд нөхдүүд хоорондоо тэмцэлдэн, хурц мэс, хундагатай дарс, хуурамч амлалт, хулгайн цохилт юунаас цэрвэлгүй хүн чанар, ёс журам, хууль цаазыг эвдэн, хүний ой тоонд буухгүйгээр бие биенээсээ урван тэрсэлж, бие биенээ хөнөөсөн түүхийг улс үндэстэн бүр тээж ирсэн. Хүн төрлөхтөн эр зоригт баатруудаа магтан дуулж, суу алдрыг нь үеийн үед мөнхөлж ирсэн шигээ урвагчдыг жигшин зүхэж иржээ. Түүхэнд дайснаа элдвээр муулж, дорд үзсэн нь цөөн. Харин урвагчийг аль ч үед, аль ч соёл иргэншилд үзэн ядаж, муугийн дээд муугаар дүрслэн үлдээсэн байдаг. Тулаан...